DC-н FanDome-ээр цацагдсан мэдээллүүд

Монголын цагаар 8-р сарын 23-ны шөнийн 1 цагт эхэлсэн DC-н FanDome онлайн эвент амжилттай болж өндөрлөлөө. Уг эвентээр DC Comics, Warner Bros-оос фэнүүд бидэнд хэд хэдэн том мэдээлэл, трейлер, постерыг танилцуулав. Ингээд уг эвентэд танилцуулагдсан кино урлагтай холбоотой мэдээллүүдийг багцлан хүргэе.

-Wonder Woman 1984 киноны гол трейлер хамгийн түрүүнд цацагдлаа. Уг трейлерт киноны дайсан Cheetah-н жинхэнэ дүр төрхийг үзэгч түмэнд анх удаагаа харуулсан нь ихээхэн онцлууштай. 2017 онд дэлгэцнээ гарч шүүмжлэгчид, үзэгчдийн таашаалд нийцсэн  “Wonder Woman” киноны шууд үргэлжлэлийг та бүхэн 10-р сарын 2-ноос Өргөө кино театруудын дэлгэцнээс үзэх боломжтой билээ.

-Найруулагч Andy Muschietti 2022 онд дэлгэцнээ гарах “The Flash” киноны concept art-ыг танилцуулав. Уг зурагт үзүүлснээр Барри Аллен шинэ өмсгөлтэй болох ажээ.Мөн 1989 онд үзэгчдийн хүртээл болсон “Batman” киноны Michael Keaton-ы тоглосон Batman ч уг зурганд дүрслэгдсэн байна. Тэгэхээр бид бүгд уг киноноос мульти ертөнц, цаг хугацааны аялал зэргийг харна гэсэн үг. Мөн Ben Affleck өөрийнхөө Batman-ы дүрээр эргэж ирнэ гэж байгаа

.

-Шинэчлэгдэн найруулж буй “The Suicide Squad” киноны sneak peek бичлэг, 2 постерын хамт дэлгэгдлээ.

-Мөн Zack Snyder-ын найруулгаар дахин бүтээгдэж буй “Justice League”-ын трейлер гарсан билээ. Уг трейлерт DC Comics-н нэлээн том дайсан Darkseid-ыг харуулсан ба кино маань 1 цагийн урттай 4 хэсгээс бүрдэхээр болсныг дуулгасан юм.

-Нэрт жүжигчин Dwayne Johnson-ы дүр бүтээх “Black Adam” киноны concept art-уудыг дэлгэлээ. Уг зургууд Bosslogic, Jim Lee нарын хамтын бүтээл юм. Мөн энэхүү кинонд Hawkman, Dr.Fate, Cyclone, Atom Smasher нарын бүрэлдэхүүнтэй Justice Society of America бүлгэм гарах нь тодорхой боллоо.

-DC Comics-ын дүр болох Static Shock-ын соло кино хөгжүүлэлтэнд орсныг зарлалаа.

-CW-н хөгжүүлж буй Flash цувралын 7-р бүлгийн трейлер гарав.

-SHAZAM 2 кино Shazam: Fury of the Gods гэх нэртэйгээр гарахаар болжээ.

-“Black Adam” киноны teaser цацагдав.

-Мөн Robert Pattison-ы тоглож буй “The Batman” киноны teaser trailer гарлаа. Уг трейлерээс үзэхэд киноны гол дайсан Riddler байх нь тодорхой болсон бөгөөд жүжигчин Zoe Kravitz-ын тоглож буй Catwoman-ы анхны дүрс танилцуулагдсан байна.

-”Titans” цувралын 3-р бүлэгт Jason Todd Red Hood болох замналдаа гарна гэдгийг зарлав.

DC-н FanDome эвент ийм л сонирхолтой, үзүүштэй болж өндөрлөсөн билээ.