”Captain Marvel” киноны эх зохиол дээр томоохон дүр үхэхээр төлөвлөгдөж байжээ

Өнгөрөгч оны 3-р сард Marvel Studios-ын анхны эмэгтэй гол дүртэй соло кино болох “Captain Marvel” нээлтээ хийсэн билээ. Marvel-ын том төсөл болох “Avengers: Infinity War” киноны гунигт төгсгөлтэй шууд холбогдсон тул олон хүмүүс ”Captain Marvel”-ыг үзэх гэж театруудыг зорьсон цаг саяхан. Тэгвэл уг кинонд дүр бүтээсэн жүжигчин Ben Mendelsohn саяхан сонирхолтой мэдээлэл цацжээ. Киноны эх зохиол дээр түүний дүр болох Thalos 60-р хуудас хавьцаа үхэх ёстой байсан гэнэ. Гэхдээ та бидний мэдэж байгаагаар түүний дүр ямар ч байсан амьд үлдсэн.

Яагаад гэвэл Skrull-уудын төрөл зүйл Marvel Studios-н Phase 4-т илүү том үүрэг гүйцэтгэнэ, мөн SWORD агентлагийг үүсгэхэд туслах тодорхой хэмжээний дүрүүдийн нэг. SWORD нь сансарт байрлах SHIELD буюу сансрыг дайсан, хорон санаатнуудаас хамгаалах зорилготой байгууллага билээ. ”Spider-Man: Far From Home” кинонд өгүүлснээр Nick Fury уг байгууллагыг үүсгэх гээд завгүй явж байсан болохоор Thalos түүний дүрд хувиран Peter Parker-ыг онцгой даалгаварт явуулдаг. Тийм ч болохоор skrull-уудын хамгийн гол дүр нь гэж хэлж болох Thalos эцэст нь амьд үлджээ. Түүний дүрийг бид “Captain Marvel 2” киноноос харах өндөр магадлалтай байгаа юм.