“The Exorcist” киног дахин шинээр бүтээнэ

Бүх цаг үеийн хамгийн агуу аймшгийн кинонуудын нэг бол яахын аргагүй “The Exorcist” билээ. 1973 онд нээлтээ хийж тухайн жилдээ ашиг орлого болон авсан шагналын тоогоороо шуугиан тарьж байсан “The Exorcist” киног “Morgan Greek” кино компани 47 жилийн дараа дахин шинээр бүтээхээр болсон ба уг төсөл одоогийн байдлаар хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа аж.

Одоогоор уг төслийн талаар нэмэлт дэлгэрэнгүй мэдээ хараахан гараагүй байгаа ба найруулагч, жүжигчид тодорхой бус байна.

William Friedkin найруулж1973 онд гарсан “The Exorcist” кино нь $12 саяын төсвөөр бүтэж $441 саяын ашиг олж 1974 оны Academy Awards-д 10 төрөлд нэр дэвшнээс шилдэг дууны найруулга, шилдэг сэдэвчилсэн зохиол гэх 2 төрөлд ялалт байгуулсан билээ.

“Morgan Greek Production”-ы бүтээл “The Exorcist” 2021 онд нээлтээ хийхээр товлогдоод байна.

Share