Tom Holland “Ben 10” кинонд тоглох уу?

Саяхан нэгэн график дизайнер болох spdrmnkyxxiii алдарт “Ben 10” цувралаар өөрийн бүтээлээ гаргасан билээ. Түүний зурагт жүжигчин Tom Holland “Ben”-ий дүрээр дүрслэгдсэн байна.

“Ben 10” цувралын бүтээгчид болох Man of Action, Joe Casey нар тус бүтээлийнхээ бүрэн хэмжээний киног хийхээр ярилцаж байсан ба киноныхоо үйл явдлын ерөнхий санааг аль хэдийн гаргасан гэнэ. Мөн тус бүтээл одоогоор хөгжүүлэлтэд явж байгаа аж.

Харин тус бүтээлийн гол дүрд хэн тоглох боломжтой вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Үүн дээр тус уран бүтээлч “Ben”-ий дүрийг Tom Holland-аар төлөөлүүлсэн нь үзэгчид болон фэнүүдийн анхаарлыг ихэд татсан юм. Инстаграмийн нэгэн хэрэглэгч Tom Holland-аас түүнийг тус дүрд тоглох сонирхолтой байгаа эсэхийг асуухад тэр үгүй гэж хариулсан юм.

Одоогоор жүжигчин Tom Holland “Uncharted” гэх видео тоглоомноос сэдэвлэн хийгдэж буй кинонд тоглож байгаа ба энэ оны сүүлээр “Spiderman 3” кинонд тоглоно. Та түүнийг эдгээр зураг авалтуудаа дуусгаад “Ben 10” кинонд тоглоосой гэж хүсч байна уу?