“Scream 5” киноны жүжигчдийн багт Melissa Barrera нэгдлээ.

“Vida” цувралын од өдгөө 30 настай Мексикийн жүжигчин Melissa Barrera найруулагч Wes Craven-ийн алдарт “Scream” franchise-н 5-р ангийн жүжигчдийн багт нэгджээ.

2021 онд нээлтээ хийхээр товлогдоод байгаа “Scream 5” киног өмнөх 4 ангийн найруулагч Wes Craven найруулахгүй бөгөөд Guy Busick, James Vanderbilt, Kevin Williamson нар кино зохиолыг бичиж Matt Bettenelli-Olpin, Tylar Gillett нар найруулах юм. Харин жүжигчдийн хувьд Melissa Barrera-с гадна өмнөх 4 ангийн гол дүрүүд жүжигчин Courtney Cox, David Arquette нар эргэн ирэх аж.

Мексикийн жүжигчин Melissa Barrera-н хувьд 2018-2020 оны хооронд гарсан “Vida” цувралаар олонд танигдаж өдгөө 15 кино болон цувралд дүр бүтээсэн ба сүүлд Jon M. Chu найруулагчийн “In The Heights” кинонд гол дүрийг бүтээжээ.