“Black Widow” кино хийгдэхээсээ өмнө ямар замыг туулсан бэ?

2010 онд Marvel Studios “Iron Man 2” киног гаргасан билээ. Тус кинонд жүжигчин Scarlett Johansson анх “Black Widow” дүрээрээ ил гарснаар тус дүр өнөөдрийг хүртэл үзэгчдийн хайртай дүр болж чадсан юм.

“Iron Man 2” киноны сурталчилгааны үеэр жүжигчин Scarlett Johansson “EW” сэтгүүлд нэгэн ярилцлага өгчээ. Тус ярилцлагадаа тэрээр “Black Widow дүрийн бүрэн хэмжээний кино хийгдэнэ гэх яриа яригдаж байгаа. Хийгдэж магадгүй.” гэсэн бөгөөд өөр нэг сэтгүүлч Marvel Studios-ийн захирал Kevin Feige-аас энэ талаар тодруулжээ.

Kevin Feige “Бид Scarlett Johansson-тай энэ талаар ярьж байгаа. Одоохондоо яриа, санаа төдийхөн л байгаа. Учир нь Авенжерсийн кино юун түрүүнд гарах ёстой.” гэсэн нь олны анхаарлыг их татаж, тэр өдрөөс хойш үзэгчид тус киног хүлээх болсон юм. Уг киноны санаа бүр 2004 онд гарч байсан ч тухайн үед эмэгтэй гол дүртэй кинонууд тийм ч их амжилт олдоггүй байсан тул New Lines Cinema тус киног бүтээхээс татгалзаж байжээ.

Харин 2018 онд Marvel Studios “Black Widow” киноны найруулагчаар Cate Shortland-ийг сонгосноор тус кино төсөл амжилттай эхлэн 2019 оны зун зураг авалтаа хийж эхэлсэн юм. Мөн 2019 оны өвөл анхны трейлэрээ цацаж, 2020 оны 5-р сарын 1-нд олон улсын нээлтээ хийхээр болоод байсан билээ. Гэвч цар тахлын улмаас “Black Widow” нээлтийн товоо хойшлуулж, 2020 оны 11-р сарын 6-нд нээлтээ хийхээр болсон юм.

Нэмэлт: “Black Widow” киноны үйл явдал “Captain America: Civil War” болон “Avengers: Infinity War” киноны дунд буюу 2017 онд өрнөнө.

Та тус киног хэр их хүлээж байна?