Ryan Reynolds мангастай инээдмийн кинонд дүр бүтээнэ

Холливүүдийн А зэрэглэлийн жүжигчдийн нэг Ryan Reynolds “Universal” кино компанитай хамтран мангасын тухай өгүүлэх “Everyday Parenting Tips” гэх инээдмийн киноны гол дүрийг бүтээхээр болжээ.

Тус киноны найруулагчаар “Paddington” кино найруулагч Paul King ажиллах ба зохиолчоор нь Simon Rich ажиллах юм. Уг кино зохиолч Simon Rich-ийн хүүхдүүдийн орон доор орших мангасуудын тухай гардаг богино хэмжээний киноноос сэдэвлэг хийгдэж буйгаараа онцлогтой. Харин киноны үйл явдлын хувьд Ryan Reynolds өөрийн хүүхдүүдийн орон доор нуугддаг мангасуудтай хэрхэн тэмцэж байгааг харуулах аж.

Ryan Reynolds to Star in Upcoming Parenting Monster Comedy Movie ...

Одоогоор киноны нээлт тодорхойгүй байгаа ч зураг авалт нь ирэх онд эхлэж магадгүй гэж үзэж байна. Мөн жүжигчин Ryan Reynolds-ийн гол дүрд нь тоглосон “Free Guy” кино энэ оны арван хоёрдугаар сард кино театруудын дэлгэцнээ гарах болно.