Tenet киноны шинэ зурагт хуудас цацагдлаа

Энэ оны хамгийн хүлээлттэй байгаа кинонуудын нэг яах аргагүй “TENET” билээ. Тус кино нь одоогоор олон улсад 2020 оны 8-р сарын 26-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын зарим хотод 9-р сарын 4-нд нээхээр болсон юм.

Хятад улс өнгөрсөн долдугаар сараас эхлэн кино театруудаа үе шаттайгаар нээж эхэлсэн ба кино театрууддаа 2 цаг болон түүнээс дооших хугацаанд үргэлжлэх кинонуудыг гаргахыг зөвшөөрсөн байна. Гэвч нь 2 цаг 30 минутын урттай “TENET” кинонд маш том саад болсон байна. Хятад улс Холливүүдийн хувьд маш том зах зээл учир тус кино Хятад улсад нээлтээ хийх хэрэгтэй болсон бөгөөд зарим хүмүүс “TENET”-ийг нээлтээ ахин хойшлуулж магадгүй гэж таамаглаж байсан юм.

Гэвч өчигдөр Warner Bros кино компани Хятадын зах зээлд зориулсан зурагт хуудас цацсанаараа “TENET” киноны Хятад дахь нээлтийн товыг ил болголоо. Ингэснээр тус кино Хятадад 9-р сарын 4-нд нээлтээ хийхээр болсон байна.

Сонирхуулахад найруулагч Christopher Nolan-ий “Interstellar” кино дэлхий даяар нийт 660 сая доллар олсон байдгаас 121.9 сая долларыг нь Хятадаас олсон байдаг ажээ.

Найруулагч Christopher Nolan-ий шинэхэн бүтээл болох “TENET” кино театруудын дэлгэцнээ тун удахгүй.