Chris Hemsworth аварга загаснуудтай хамт сэлэхээр болжээ

Дараа жилийн зун болох Nat Geo суваг SHARKFEST үйл ажиллагааны үеэр “Shark Beach” хэмээх тусгай шоу хийхээр болсон ба оролцогчоор жүжигчин Chris Hemsworth-ийг сонгожээ.

Энэхүү шоу нь далайн биологийн амьдрал болоод хүн болон далайн амьтдын дасан зохицлын талаар өгүүлэх гэнэ. Жүжигчин Chris Hemsworth хэлэхдээ “Би амьдралынхаа их олон гайхалтай зүйлийг далай болон аварга загаснуудтай хамт өнгөрүүлсэн. Бид аварга загаснуудыг хайрлаж, хүндлэх нь маш чухал. Далай тэнгис өөрийн эко системийг тэнцвэртэй байлгахын тулд л эдгээр махчидыг бүтээсэн. Тиймээс бид тэднээс өөрсдийгөө хамгаалж, тэднийг хайрлах хэрэгтэй. Энэ л миний энэ шоунд орох болсон зорилго.” гэсэн ба тэрээр бэлтгэлээ Австрали дахь гэрийнхээ дэргэдэх далайн эрэгт аль хэдийн хийгээд эхэлжээ.

Уг шоунд далай тэнгисийн эрүүл орчинд хайртай бүхий А зэрэглэлийн уран бүтээлчид оролцож байгаа төдийгүй бүгд Chris Hemsworth-ийг байгалийн зоригт хамгаалагч хэмээж буй.

Уг шоу дараа жил зун цацагдах тул бид түүнийг аварга загаснуудтай хамт сэлэхийг харах хүртлээ нилээн хүлээх шаардлагатай болох нь.