“Wonder Woman 3” киноны талаарх шинэ мэдээлэл

“Wonder Woman” болон “Wonder Woman 84” киноны найруулагч Patty Jeknins уг франчаясийн гуравдугаар ангиас өөр киног найруулахгүй гэдгээ хэлжээ. Ингэснээр тус кино нь түүний найруулах сүүлийн DC-ийн бүтээл болох юм.

Wonder Woman бол DC-ийн хамгийн амжилттай яваа кинонуудын нэг бөгөөд жүжигчин Gal Gadot уг дүрээрээ цаашид хэд хэдэн кинонд тоглож магадгүй юм. Гэвч найруулагч Patty Jenkins-д “Wonder Woman” гурав киноноос өөр DC-ийн уран бүтээл найруулах сонирхол байхгүй байгаа ажээ. Түүний хэлснээр “Wonder Woman бол гайхамшигтай дүр. Би түүнийг эр зоригтой, ухаалаг эмэгтэй болгосон. Мөн эрчүүд дүүрэн ертөнцөд хэрхэн хөлөө олох аргад суралцуулсан. Гэвч надад цааш уран бүтээл хийх хүсэл байхгүй байна. Тийм учир би “Wonder Woman 3″ кинонд өөрийнхөө бүх ур чадварыг дайчлах болно.” хэмээсэн ба нэгэн сэтгүүлч түүнээс Амазончуудын тухай кинон дээр яах бодолтой байна гэхэд “Найруулахгүй гэж найдаж байна.” гэжээ.

Харин “Wonder Woman 84” кино энэ оны 10-р сарын 2-нд олон улсад нээлтээ хийнэ. Мөн уг киноны сурталчилгааны ажил энэ сард эхэлж, шинэ трейлэр гарч магадгүй байгаа юм байна.