Академийн шагналт зураглаач Emmanuel Lubezki найруулагч David O. Russel-н шинэ кинонд хамтарч ажиллана

Өдгөө 55 настай Мексикийн кино зураглаач Emmanuel Lubezki  жүжигчин Christian Bale, Margot Robbie, Michael B. Jordan нар голлох David O. Russel найруулагчийн шинэ кино төсөлд зураглаачааp ажиллахаар болжээ. Кино зураглаач Emmanuel Lubezki нь “The Tree of Life (2011)”, “Children Of Men (2006), “The New World (2005) зэрэг кинонуудад ажиллаж байсан ба “Gravity (2013)”, “Birdman (2014)”,болон “The Revenant (2015)” кинонуудаар нийт 3 удаа Академийн шагналыг өөрийн болгож “The Revenant (2015)” киноноос хойш одоог хүртэл ямар нэгэн кинонд ажиллаагүй байгаа юм.

Сүүлд “Joy (2015)” киног найруулсан “The Fighter (2010)”,  “American Hustle (2013), “Silver Linings Playbook (2012) кинонуудын найруулагч David O. Russel-н шинэ киноны нэр болон  төслийн ажлын нэр хараахан зарлагдаагүй байгаа ба зураг авалт энэ хавар эхлэх гэж байгаа юм.