“The Suicide Squad” киноны зураг авалт дууслаа

Ирэх 2021 оны хамгийн их хүлээлттэй байгаа кинонуудын нэг болох найруулагч James Gunn шинэчлэн хийж буй “The Suicide Squad” киноны зураг авалт 4-5 сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст албан ёсоор  дуусжээ. Найруулагч James Gunn өөрийн Instagram хуудсаараа дамжуулан зураг авалт дууссаныг мэдэгдсэн юм. “The Suicide Squad” киноны зураг авалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө түүний эцэг өөд болж зураг дуусахаас 2 долоо хоногийн өмнө нохой нь мөн өөд болсон бөгөөд энэ их хүнд цаг үеүүдэд түүнд сэтгэлийн дэм өгч үргэлж дэмжиж байсан жүжигчид болон бусад кино багийнханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мэдээж уламжлал ёсоор ихэнх зураг авалт дууссан кинонууд үдэшлэг хийдэг билээ. “The Suicide Squad” кино багийнхан ч мөн адил үдэшлэг хийжээ. Зураг дээр “The Suicide Squad” киноны жүжигчид Mayling Ng, Flula Borg, Jennifer Holland болон найруулагч James Gunn нар байна.

View this post on Instagram

#TheSuicideSquad wrap party!! ❤️❤️❤️

A post shared by James Gunn (@jamesgunn) on

Нэмж сонирхуулахад “The Suicide Squad” киноны зураг авалтууд АНУ-н Georgia муж Atlanta хот болон Panama зэрэг газруудад хийгдсэн ба зураг авалтын үөийн зургуудаас хүргэж байна.

Daniella Melchior/ Ratcatcher

Idris Elba/ Vigilante

Margot Robbie/ Harley Quinn

David Dastmalchian/ Polka Dot Man

Margot Robbie/Harley Quinn & James Gunn

“The Suicide Squad” cast & crew

“The Suicide Squad” 2021 оны 8 сард нээлтээ хийнэ.