“GLOW” цувралын од Alison Brie “Jennifer Walters/She-Hulk” болох уу?

Ойрын жилүүдэд Marvel студийн 10 цуврал хийгдэж  Disney-н OTT үйлчилгээ болох Disney+ дээр гарах билээ. Тэдний нэг бол Marvel студийн She-Hulk цуврал юм. Marvel студи одоо She-Hulk цувралын бүтээх ажилдаа орсон ба энэ зун 7 сард зураг авaлтаа эхлэхээр төлөвлөж байгаа аж. Харин She-Hulk цувралд гол дүрд хэн тоглох нь үзэгч фэнүүдийн дунд асуулт хэвээр байсан ба саяхнаас Netflix-н “GLOW” цувралын од өдгөө 37 настай жүжигчин Alison Brie тоглох магадлалтай болж олон хүмүүс түүнийг Jennifer Walters/She-Hulk болоход тохиромжтой хэмээсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Alison Brie болон She-Hulk Twitter дээр Тренд болсон бөгөөд жүжигчин, телевизийн хөтлөгч James Corden өөрийн “The Late Late Show With James Corden” шоундаа энэ талаар дурджээ. Alison Brie-ч She-Hulk болох сонирхолтой хэмээжээ.

Мөн түүнийг She-Hulk болвол ямар харагдах бол? Хэмээн Bosslogic ийм зураг бүтээсэн байна.

https://www.instagram.com/p/B9McGdVJnsb/?igshid=yrw86bdki71w

Alison Brie She-Hulk болох эсэх нь цаг хугацааны асуудал юм.