“Snake Eyes” киноны зураг авалт дуусжээ

Paramount Pictures-н “G.I. Joe” киноны spinoff болох “Snake Eyes” кино үзэгчдийн хүртээл болгоход улам ойртлоо. Өнгөрсөн 1-р сард Япон улсад эхэлсэн “Snake Eyes” киноны зураг авалт дуусжээ. Үүнийг Snake Eyes-н дүрийг бүтээж буй жүжигчин Henry Golding өөрийн Instagram хуудсаараа дамжуулан зарлажээ.

“Snake Eyes” киноны зохиолыг “Beauty And The Beast (2017)”, “Tinker Bell and the Lost Treasure (2009)” кинонуудын зохиолч Evan Spiliotopoulos бичиж “The Captain (2017)” киноны найруулагч Robert Schwentke найруулж байгаа ба Henry Golding, Samara Weaving, Iko Uwais, Úrsula Corberó, Andrew Koji нар гол дүрүүдийг бүтээжээ.

Henry Golding/Snake Eyes & Andrew Koji/Storm Shadow

Henry Golding/ Snake Eyes

“Snake Eyes” ирэх 10-р сард нээлтээ хийнэ.