“Spider-Man 3” кино төслийн ажлууд “Serenity Now” нэрийн дор явагдана

Ирэх оны зун нээлтээ хийхээр товлогдоод байгаа Marvel Cinematic Universe-н “Spider-Man” киноны 3-р ангийн зураг авалтын ажлууд энэ оны 7-р сараас 11-р сарын хооронд Atlanta, New York, Los Angeles хотуудад болон Исланд зэрэг газруудад хийгдэхээр болсон билээ. Тэгвэл “Spider-Man 3” кино төслийн ажлууд “Serenity Now” нэрийн дор явагдахаар болжээ.

Одоогоор албан ёсны нэр нь зарлагдаагүй байгаа “Spider-Man 3” кино нь хөгжүүлэлтийн шатандаа явагдаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт бэлтгэл ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Spider-Man 3 (2021)” кино төслийг “Spider-Man: Homecoming (2017)” “Spider-Man: Far From Home (2019)” кинонуудын найруулагч Jon Watts найруулж гол дүрийн жүжигчид Tom Holland, Zendaya нар одоогоор Peter Parker/Spider-Man, MJ нарын дүрүүдэд эргэн ирэх нь батлагдаад байгаа юм. Харин бусад дүрүүд эргэн ирэх эсэх мөн эсрэг дүрүүдээр ямар дүрүүд гарах нь хараахан тодорхой болоогүй байна.

“Spider-Man 3” 2021 оны 7 сард