“The HU” хамтлагийн дуу Star Wars-ын тоглоомонд эгшиглэлээ

Үүсгэн байгуулагдаад 1жил болж байгаа Hunnu Rock урсгалын The HU хамтлагийн дуу дэлхийн хамгийн  “Star Wars” киноны видео тоглоомонд эгшиглэлээ.

Саяхан 2019 оны 11-р сарын 15 нд Respawn Entertainment хөгжүүлж Electronic Arts буюу EA-н нийтэлсэн Star Wars Jedi : Fallen Order адал явдалт , action төрлийн видео тоглоомын хэсэгт The HU хамтлагийн Black Thunder( хар аянга) дуу эгшиглэжээ.

Нэмж сонирхуулахад The HU хамтлагийн 2019 оны 9 сард гаргасан Yuve Yuve дуу нь 30 сая үзэлт хэдийнээ давж Youtube хуудас нь  500 мянга гаруй subscriber-тай болжээ. Мөн аялан тоглолтын тасалбар нь олон улсад аль хэдийнэ зарагдаж дууссан байна. The HU хамтлагаараа бид бүхэн бахархахгүй байхын аргагүй юм.