Рианна албан ёсоор “Дэлхийн хамгийн баян эмэгтэй уран бүтээлч” боллоо

31 настай дуучин, жүжигчин, гоо сайхны магнат, загвар зохион бүтээгч бүсгүй маань албан ёсоор хөгжмийн салбарын хамгийн өндөр ашиг орлоготой уран бүтээлч эмэгтэйгээр шалгарлаа.

Жил бүр Forbes сэтгүүлээс Америкийн хамгийн баян, өөрийн гараар хөрөнгөө бүтээсэн эмэгтэйчүүдийг тодруулдаг билээ. Тус жагсаалтын хөгжмийн салбарын хамгийн өндөр ашиг орлоготой эмэгтэйгээр Рианна шалгарч түүний хөрөнгө 600 сая доллараар үнэлэгджээ. Түүний энэ орлогод LVMH тансаг зэрэглэлийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан болон, 2017 онд Fenty Beauty гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Forbes сэтгүүлийн мэдээлж байгаагаар Fenty Beauty үүсгэн байгуулагдсанаас арван тавхан сарын дотор 570 сая долларын ашигтай ажиллажээ.

 

Түүнчлэн Америкийн хамгийн баян өөрийн гараар хөрөнгөө бүтээсэн эмэгтэйчүүдийн жагсаалтыг Рианна тэргүүлсэн бол түүний араас 570 сая долларын орлогоороо Мадонна, 450 сая долларын орлогоор Селин Дион, 400 сая долларын орлогоор Бейонсе, 360 сая долларын орлогоор Тейлор Свифт нар жагсаж хөгжмийн салбарын хамгийн баян 5 эмэгтэйгээр шалгарчээ.

 

Share