“Batgirl” кинонд хэн дүр бүтээж магадгүй вэ?

“Avengers: Endgame”, “Jumanji: Next Level” болон “Doctor Who” зэрэг бүтээлүүдийн гол дүрд тоглосон жүжигчин Karen Gillan нэгэн киноныхоо улаан хивсний ёслол дээр өөрийн дуртай сүпер баатраа хэлжээ.

Сэтгүүлч түүнээс түүний дуртай баатар хэн бэ гэхэд тэрээр “Batgirl надад их таалагддаг. Учир нь тэр харанхуйг гэрэлтүүлдэг. Бас Бэтмэнд их дуртай. Хэрэв надад “Batgirl” кинонд ажиллах боломж олдох юм бол би тэр киног найруулж, гол дүрд нь тогломоор байна” гэсэн юм. Жүжигчин Karen Gillan өмнө нь Marvel Studios-ийн захирал Kevin Feige-д супер баатрын кино хиймээр байгаагаа хэлэхэд Feige татгалзаж байсан юм.

Мөн энэ ярилцлагыг сонссон “Batgirl” киноны зохиолч Gail Simone өөрийн twitter хаягтаа түүнийг их дэмжиж байгаагаа хэлсэн юм.

Хэрэв тэр “Batgirl” киног хийхээр болвол таньд хэр зэрэг таалагдах вэ?