Louis Vuitton 2020 шоуны онцлох зочид: Белла Хадид, Крис Ву

Өнгөрөгч 1 дүгээр сарын 16-ны өдөр Парисын эрэгтэй загварын 7 хоногийн үер Louis Vuitton 2020 оны эрэгтэй загварын коллекцоо танилцуулжээ. Дизайнер Виржил Абло шинэхэн коллекц танилцуулах үеэр олны анхаарлыг татсан онцгой зочид нь шоуны нүүрэн эгнээд суусан Белла Хадид болон, Хятад Канадын эрлийз поп од Крис Ву нар байлаа.

Хадид, Ву нар толгойноосоо хөлийн өлмий хүртэл загвар зохион бүтээгч Аблогийн шинэ коллекцийн цайвар цэнхэр өнгийн хувцасаар хувцасласан байсан ч тэд өөрсдийн хэв маягаараа дээрх загваруудыг амилуулжээ. Хадид спорт загварын LV логотой богино топ, мөн өргөн өмд, зузаан ул бүхий савхин гутал өмссөн байсан бөгөөд түүнийгээ зузаан том гинжээр чимсэн байлаа.

Ву-ийн хувьд тэрээр шоуны үеэр танилцуулагдсан лазер зүсэлттэй хүрэм, 2 өнгийн босоо судал бүхий цамц зангиа болон LV брэндийн пүүз зэргийг хослуулан хувцаслажээ.

Share