Зигмунд Фройд болон Карл Юнгийн онол Silent Hill 2 тоглоомд

Зигмунд Фройд болон Карл Юнг нь сэтгэл судлалын салбарын томоохон төлөөлөгчид билээ.

Тэгвэл 2001 оны 9-р сарын 24нд гарч байсан Silent Hill 2 тоглоомыг хэрхэн тэдний онолоор тайлбарлахыг сонирхоцгооё.

Тоглоомын гол дүрийн залуу болох James нь эхнэрээ хайж Silent Hill хотод ирнэ. Тоглоомын үеэр олон төрлийн мангасуудтай тааралдана. Жишээлбэл: Pyramid head, Abstract daddy, Lying figure, Bubble head nurse гэх мэт. Гэхдээ эдгээр мангасууд нь бодит биш бөгөөд үүнийг зөвхөн James л харж байгаа. James 3 жилийн өмнө өвчнөөр үхсэн гэж бодох боловч энэ нь өөрийн эгог хамгаалсан хамгаалах механизм-ийн үйлдэл бөгөөд үнэн хэрэгтээ өөрөө эхнэрээ дэрээр боож ална. Тоглоом дээр гарч буй мангасууд James ийн hallucination буюу хий юмс харж байгаа мангас болгон James ийн ухамсаргүйг илэрхийлж байдаг. Interpretation of Dreams(Sigmund Freud) номонд Зигмунд Фройд Punishment Dream буюу хэрэв та шийтгүүлж байна гэж зүүдэлбэл та ямар нэгэн гэм нүгэл болон буруу зүйл хийсэн бөгөөд ухамсаргүйгээр нүгэлтэй санагдаж энэ нь зүүдээр илэрнэ, хэрэв та хэн нэгнийг шийтгэж байна гэж зүүдэлбэл энэ нь таны атаархлыг харуулж байна гэж үздэг. Өөрийн эгог хамгаалах болон бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх гэсэн 2 сонголтын дунд гацаж сэтгэцийн хувьд хэвийн бус болсон. Үүний адилаар James сэтгэлийн гүндээ ухамсаргүйгээр өөрийгөө шийтгэгдэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд эдгээр мангасуудыг харж мөн өөрлүү нь дайрдаг. Харин сэтгэл дотор нь хуваагдал явагдсаны үүднээс маш олон мангас болон гарч ирдэг.

Хуваагдал нь сэтгэл зүйн эмгэг. Цогцолбор бүр нь өөр өөрийн гэсэн оршихуйгаар амьдардаг бөгөөд тэднийг хооронд нь уях хувийн шинж чанаргүй байдаг. -Карл Юнг

Энэ нь мангасуудыг тодорхойлно. Жишээлбэл: Bubble head nurse нь толгой нь битүү байдгийн учир нь эхнэрээ дэрээр боож алсныг илэрхийлж байгаа, хувцас бие нь далд бэлгийн хүслийг нь илэрхийлдэг. Харин Pyramid head бол James ийн өөрийн тусгал бөгөөд James ийн дотоод ИД ийг илэрхийлдэг.

Share